Өмнөговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалдаг төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬЗөвхөн Өмнөговь аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдаалдаг төвтэй боллоо. Тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хамт олны санаачилсан энэхүү ажлыг аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжиж "Өмнөговьд үйлдвэрлэв" төвийг нээгээд байгаа юм.
Үйлдвэрлэл эрхлэгчдийг борлуулалтын үйл ажиллагаа явуулахад ямар нэг бэрхшээлгүй байхаар байрны асуудлыг цогцоор нь шийдвэрлэжээ. Тухайлбал түрээсийн мөнгө төлөхгүй байх зэрэг олон давуу талыг иргэдэд олгож байна. Говь нутгийн онцлог шинжийг харуулсан нутгийн брэнд бүтээгдэхүүнийг энд худалдаалж байгаа ажээ. Тухайлбал ингэний цагаан идээ, цай, Дунд голын хөх давс, цэвэр ус, 00-ын цаас, үндэсний хувцас, эсгий болон чулуу, модон гар урлал зэргийг маш олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид гар дээрээсээ иргэдэд хүргэж байна.
Тус ажил орон нутгийнхаа иргэдийн үйлдвэрлэл хөгжлүүлэхийг дэмжсэн ажил боллоо гэж иргэд ам сайтай байгаа юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн