Энэтхэгт коксжих нүүрс нийлүүлэх талаар ярилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Энэтхэг улсад коксжих нүүрс нийлүүлэх хамтарсан ажлын хэсгийг байгуулан анхны уулзалтыг цахимаар хийв.
Үүнтэй холбогдуулан УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр БНЭУ-ын Гангийн яамны газрын дарга Винод Бахадетэй мөн цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Тавантолгойн ордын нүүрсний өнөөгийн нөхцөл байдал, Энэтхэг рүү нийлүүлэх маршрут, тээвэр, ложистик болон бусад асуудлын талаар санал солилцов. Уулзалтад Монголын талаас УУХҮЯ, БНЭУ дахь Монгол Улсын ЭСЯ, ЗТХЯ, АМГТГ, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, Монгол Нүүрс Ассоциац, Энэтхэгийн талаас Гангийн яам, Монгол Улс дахь БНЭУ-ын ЭСЯ болон "RINL", "SAIL", "Tata Steel Ltd" зэрэг томоохон компанийн төлөөлөгчид оролцлоо.