Даланзадгадаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-31 12:28:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 72 цагийн хугацаанд гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Тус сумын Онцгой комиссын мэдээлж байгаагаар 4 дүгээр сарын 1-ний 06.00 цагаас 4-ний 06.00 цаг хүртэл сумаас гарах, орох замуудад түр хязгаарлалт хийнэ. Энэ хугацаанд шатахуун, хүнс тээвэр, эм эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл, буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай, зайлшгүй шаардлагатай хүмүүс орох, гарах зөвшөөрлийн бичгээр явж болох ажээ.
Нарийн сухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг SGS ХХК нь энэ сарын 29-ний өдөр ажилчдын ээлж солилтоор коронавирусний халдвартай нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 38 хүнийг буцаасан юм. Тухайн хугацаанд энэ компаниас ажилчдын ээлж сольж ирсэн иргэдийг олж тандалт шинжилгээнд хамруулж дуустал ийнхүү хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм.
Холбоотой мэдээ