Түшиг суманд коронавирусний халдварын нэг тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-03-31 10:13:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг суманд коронавирусний халдварын нэг тохиолдол батлагдлаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдаж, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж  байна.

Аймгийн Онцгой комиссын тандалт шинжилгээний хоёр баг энэ сарын 30-ны 20.00 цагаас Түшиг суманд ажиллаж эхэллээ. Тус суманд Улаанбаатар хот болон өвчлөл бүртгэгдсэн орон нутгаас 84 иргэн ирээд байгаа аж. Тус суманд илэрсэн нэг тохиолдол нь Эрүүл мэндийн төвийн ажилтан байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа 14 хоногийн давтамжтай шинжилгээнд хамруулах ажлыг тогтмолжуулсан юм. Түшиг суманд илэрсэн эл тохиолдол нь тус төлөвлөгөөт шинжилгээний явцад илэрсэн байна. Иймээс Түшиг сумын бүх иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах ажлын багийг аймгийн Онцгой комиссоос батлан ажилд нь гаргалаа. Иргэн бүр хариуцлагатай байж, цар тахлыг даван туулахыг аймгийн Онцгой комиссоос уриаллаа. 

 

Холбоотой мэдээ