Энэ сарын 10-наас хойш Ховд аймгаас 530 иргэн иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-31 10:42:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдвар гарч, өнөөдрийн байдлаар 12 иргэн цар тахлаар өвчилсөн нь батлагдаад байгаа.

Тус аймагт халдвар гарсантай холбогдуулан хөрш зэргэлдээ Баян-Өлгий аймаг Ховд аймаг руу гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Энэ ажлын хүрээнд Булган сумын нутагт 2, Дэлүүн сумын нутагт 1 хяналтын цэг нэмж гарган, Ховд-Өлгий чиглэлийн баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам дагуух Баян-Энгэрийн хяналтын цэгийн үйл ажиллагааг чангатгажээ.

Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу энэ сарын 10-наас 30-ны өдрийн хооронд 530 иргэн зорчсон гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгөв. Дээрх иргэдийг олж тогтоох, тандалт судалгаа хийх ажлуудыг зохион байгуулж байгаа гэдгийг тэрээр онцоллоо.   

Холбоотой мэдээ