Сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-31 12:30:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан шинээр сонгогдсон сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж, батламжид гарын үсэг зурлаа.

Дээрх гэрээ нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн  хөгжлийн төлөвлөгөө, аймаг, сумын хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах зорилготой.

Гэрээнд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хүний хөгжил, шударга ёс, эв нэгдлийг хангах,  боловсрол, эрүүл мэнд, хот тохижилтын ажлыг сайжруулах, хууль тогтоомжийн хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, жижиг, дунд аж үйлдвэрүүдийг байгуулах зэрэг асуудлыг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна. 

Холбоотой мэдээ