“Сэмжид Хужирт” рашаан сувиллаас эх үүсвэртэй 6 эерэг тохиолдол нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Энэ сарын 30-ны өдөр аймгийн хэмжээнд 178 иргэнээс PCR
шинжилгээ авахад “Сэмжид Хужирт” рашаан сувиллаас эх үүсвэртэй 6 эерэг
тохиолдол батлагдлаа. Эдгээрийн тав нь Хужирт суманд, нэг нь Арвайхээрт
тусгаарлан ажиглах байранд байсан хүнээс илэрсэн байна. Ингэснээр аймгийн
хэмжээнд нийтдээ 81 тохиолдол батлагдан эмчлүүлж байгаа юм.
БОЭТ-д эмчлүүлж байгаа 13 хүний нэг нь хүндэвтэр, 12 нь
хөнгөн, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа 9 хүний биеийн байдал
хөнгөн, Хужирт сумын Тусгаарлан эмчлэх байранд байгаа 59 хүнээс гурав
нь хүндэвтэр, 56 нь хөнгөн байна.
Мөн 273 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ
авахад Тарнын постод хоёр хүний хариу эерэг гарсныг аймгийн БОЭТ-д тусгаарласан ба
PCR шинжилгээгээр хариуг
баталгаажуулах аж.
Одоогоор ХӨСҮТ-д 390, ЗӨСҮТ-д 157, аймгийн БОЭТ-д 12 сорьцын хариу хүлээгдэж байна.