"Сэлэнгийн брэнд" гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-01 14:06:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулсны 90 жилийн ойн хүрээнд аймгийн ЗДТГ-аас элэнгийн брэнд" гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн уралдааныг зарлалаа.

Уралдаанд оролцож буй бүтээлийг орон нутгийн онцлогтой тааруулан урласан байх ёстой. Төрөл бүрийн материал ашиглаж хийхээс гадна загвар, хийц, хэв маягийг харуулсан байх юм байна.

Уралдааны гол зорилго нь аймгийн гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зочид, аялагч, жуулчдад зориулсан гар урлал, бэлэг дурсгалын брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх. Цаашлаад аймагт аялан ирсэн зочид, аялагчдад гарын бэлэг болгон дурсгах, үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд чиглэжээ. Мөн дотоодын болон дэлхийн зах зээлд борлуулж болохуйц брэнд бүтээгдэхүүн байх аж.  

Уг бүтээлийг бэлэг дурсгалын,  хөнгөн үйлдвэрийн салбарын, модон эдлэл, дан мод болон бусад материалтай хослуулан бүтээсэн зэрэг брэнд бүтээгдэхүүн байх юм байна. Уралдаанд хэд хэдэн бүтээлээр оролцох боломжтой.

Уралдааныг 3 дугаар сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд зарлаж байгаа бөгөөд бүтээлийг 6 дугаар сарын 15-ны өдөр шалгаруулж, шагналыг Сэлэнгэ аймаг байгуулсны 90 жилийн баярын үйл ажиллагааны үеэр гардуулна. Ирүүлсэн бүтээлүүдээс ангилал тус бүрт тэргүүн хоёр, дэд байр хоёр, гутгаар байр хоёрыг тус тус шалгаруулах бөгөөд шагналын нийт сан 4,5 сая төгрөг ажээ.  

Холбоотой мэдээ