Гильдийн гол шагналын эзэн тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-05 15:41:53

МОСКВА. /Kommersant/. Америкийн кино найруулагч Аарон Соркины “The Trial of the Chicago 7” кинонд дүр бүтээсэн жүжигчдийн бүрэлдэхүүн Гильдийн гол шагналыг хүртжээ.


Энэ төрөлд “Minari”, “Ma Rainey's Black Bottom”, “One Night in Miami”, “Da 5 Bloods” зэрэг бүтээл өрсөлдсөн байна.


Харин шилдэг инээдмийн цувралын жүжигчдийн бүрэлдэхүүний төрөлд “Schitt's Creek”, драмын төрөлд “The Crown” түүхэн драм тус бүр шалгарчээ.


Шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд Вилоа Дэвис, эрэгтэй жүжигчний төрөлд Чедвик Боузман (нэхэн олгох) нар “Ma Rainey's Black Bottom” кинонд бүтээсэн дүрээрээ шагнал хүртжээ. Харин шилдэг туслах дүрүүдэд “Judas and the Black Messiah” кинонд дүр бүтээсэн жүжигчин Дэниэл Калуя, “Minari” кинонд тоглосон БНСУ-ын жүжигчин Юн Ё Жон нар шалгарсан байна.


АНУ-ын кино жүжигчдийн холбоо нь 1933 онд байгуулагдсан кино, телевизийн уран бүтээлчид болон энэ салбарын бусад ажилтнуудын эрх ашгийг төлөөлсөн үйлдвэрчний эвлэл юм. Гильдийн шагналыг 1995 оноос олгож эхэлжээ.

Холбоотой мэдээ