Сүүлийн хоёр хоногт халдвар бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-05 16:08:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Тус аймгийн хэмжээнд сүүлийн хоёр хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй гэдгийг мэдэгдэв.

Тодруулбал, аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 4-ний байдлаар 1488 иргэнийг түргэвчилсэн, 1463 иргэнийг PCR шинжилгээнд хамруулснаас 4 дүгээр сарын 4-ний 6.00 цагийн байдлаар өвчлөл нэмэгдээгүй байна.

Харин 21 хүн тусгаарлан ажиглах байранд, 2758 иргэн гэрийн ажиглалтад байгаа гэх мэдээллийг Эрүүл мэндийн газраас өглөө.

Харин АНЭ-ээс мэдээлэхдээ, Баруун-Урт суманд 20, 50 ортой хоёр эмнэлэгт халдвар авсан 40 иргэнийг хэвтүүлэн эмчилж байна. Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, 38 хүнийх хөнгөн байна. Эмчлүүлэгсдийг насны ангиллаар авч үзвэл 16-24 насны дөрөв, 25-44 насны 21, 45-49 насны нэг, 50-64 насны 11, 65-аас дээш насны гурван иргэн байгаа аж. Мөн батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүд болох бага насны найман хүүхэд эмнэлэгт хамт тандалтын ажиглалтад байгаа гэв. 

Холбоотой мэдээ