Хяргас сум статистикийн ажлаараа тэргүүллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-04-06 14:47:38

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн баасан гарагт болсон сумдын удирдлагуудын сургалтаар статистикийн мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж өгсөн сумдын Засаг дарга нарыг шагнаж урамшууллаа.

Тодруулбал, статистикийн улсын хэмжээний тооллого судалгааг сум орон нутагтаа амжилттай зохион байгуулж, статистик мэдээ, мэдээллийн ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлсэн амжилтаар Х.Дашзэвэг Засаг даргатай Хяргас сум аймагтаа тэргүүлсэн байна. Харин 2-р байрт А.Ягаан Засаг даргатай Завхан сум, 3-р байрт Ж.Очирбат Засаг даргатай Өлгий, Р.Төмөрчөдөр Засаг даргатай Өндөрхангай сум шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Сумдын дарга нарын шагналыг аймгийн Статистикийн хэлтсийн дарга П.Тунгалаг гардуулсан юм.  

 

Холбоотой мэдээ