Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-07 13:26:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай цахимаар уулзаж, 2021-2024 онд тус банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцлоо.


БОАЖЯ Азийн хөгжлийн банктай хамтран агаар, орчны бохирдол, усны аюулгүй байдал, орон нутагт түшиглэсэн аялал жуулчлал зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Тус яам хөрс, орчны бохирдлыг бууруулах, ойн менежментийг сайжруулах, аялал жуулчлал болон байгальд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх үндсэн 4 чиглэлээр төслийн саналыг АХБ-нд хүргүүлжээ.


Суурин төлөөлөгч Павит Рамачандран уулзалтын үеэр эдгээр саналыг бодлогын түвшинд хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн, АХБ-ны санхүүжилтээр Хэнтий аймгийн сумдад хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн талаар мэдээлэл солилцов. Төслийн талаар энэ сард дахин уулзалт зохион байгуулахаар болжээ. 

Холбоотой мэдээ