Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-07 15:04:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг байгуулах талаар Хятадын талтай энэ сард харилцан тохирохыг холбогдох сайд нарт даалгав. 


Энэ хүрээнд боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг үүрэг болголоо. 


Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих ажлын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан баталгаажуулж хоёрдугаар улиралд багтаан барьж эхлэхээр төлөвлөж байгаа юм. 

Холбоотой мэдээ