Коронавирусний дархлаажуулалтад 1400 гаруй хүн хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-10 00:05:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд коронавирусний халдвараас сэргийлэх дархлаажуулалтад дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар 1400 гаруй хүн хамрагдаад байна. 

Тус аймагт 4170 хүн тун вакцин ирсэнээс эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын ажиллагсад, хариу арга хэмжээний баг, хууль хүчний байгууллагууд, хэвлэл мэдээллийн болон боловсролын байгууллагын алба хаагчдыг дархлаажуулалтад хамруулсан байна. Мөн үйлчилгээний байгууллага болох дэлгүүр, үсчин, гоо сайхан, шатахуун түгээх станц, ачаа тээврийн жолооч гэх мэт зорилтод бүлгийнхэн мөн хамрагджээ. 

Иргэд дархлаажуулалтад хамрагдах маш их сонирхолтой байгаа. Ирэх 7 хоногт дараагийн ээлжийн вакцин ирнэ. Ирэнгүүт нь ард иргэдээ шуурхай хамруулна хэмээн ЭМГ-ын дарга Ц.Туяа мэдэгдлээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Одоогийн байдлаар дархлаажуулалтад хамрагдвал зохих хүмүүсийн 70 хувь нь хамрагдаж, үлдсэн нь эрүүл мэндийн ямар нэгэн шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа” гэлээ.


Холбоотой мэдээ