Иргэд болон автомашины хөдөлгөөн эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-10 01:01:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон эхний өдрийн дүр зургаар иргэд болон авто машины хөдөлгөөн эрс нэмэгджээ.

Тодруулбал зах, худалдааны төв, дэлгүүр, банк, АТМ зэрэг газруудаар иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдах, халдвар тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд иргэн та үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ хүлээцтэй хандан бүлэг бөөгнөрөл үүсгэхгүй, 1.5-2 метрийн зайгаа баримталждэглэмээ сахихыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.


 

Холбоотой мэдээ