"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-ы нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-04-10 11:17:30

Баянхонгор /МОНЦАМЭ/. Цахим хэлбэрээр өрнөх "Хөдөлмөрийн аюулгүй байдал,  эрүүл ахуйн сарын аян"-ы нээлт боллоо.

Аяныг Баянхонгор аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл /ХАБЭАСЗ/, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, ХХҮГ, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран зохион байгуулах юм. 

Аяны нээлтийн сургалтад аймгийн хэмжээний 20 сумын ХАБЭАСЗ, ААН-ийн 100 орчим төлөөлөл цахимаар холбогдон оролцов. 

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусний халдвараас шалтгаалан олон нийтийг нэг дор цуглуулсан үйл ажиллагааг зохион байгуулахгүйгээр орон нутгийнхаа онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээг цахим орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нөлөөлөх ажлыг зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээ