Хаврын тариалалт 90 гаруй хувьтай явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-16 10:33:20

Увс аймгийн хувьд энэ хавар цаг агаар хүйтэн байсны улмаас газар тариалангийн ажил оройтож эхэлжээ.

Аймгийн хэмжээнд буудай 4904 га, арвай 4459 га, овъёос 129 га, хөх тариа 317 га, хүнсний ногоо 225 га, тэжээлийн ургамал 1533 га, техникийн ургамал 80 га, жимс жимсгэнэ 27 га-д тус тус тариалсан байна.

Энэ жил аймгийн хэмжээнд 5000 га-д улаан буудай тариалахаар төлөвлөсөн аж. Цаг агаарын тааламжгүй байдлаас үүдэн төмс, хүнсний ногооны тариалалт хараахан дуусаагүй байна.

“Газар тариалангийн гол бүс нутаг болох Улаангом, Баруунтуруун, Тариалан сумдад хаврын тариалалт одоогоор ажил 90 гаруй хувьтай явж байна” хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ