Гэрийн ажиглалтад 400 иргэн байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-04-13 11:43:23

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 400 иргэн байна.

Коронавирусний халдвар илэрсэн Улаангом сумын 9-р багийн гэр бүлийн хоёр иргэнийг гэрийн тусгаарлалтаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг руу шилжүүлэн эмчилж байна. Эдгээр иргэдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд гэрийн тусгаарлалтын үедээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, гадуур гараагүй аж.

Тухайн иргэдтэй хамт Улаанбаатар хотоос ирсэн Малчин сумын иргэдээс хяналтын шинжилгээг тогтмол авч байсан ба энэ сарын 9, 12-ны өдрүүдэд тус сумын Эрүүл мэндийн төвөөс авсан түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Улс орны хэмжээнд халдварын тархалт их, эрсдэл өндөр байгаа энэ үед тусгаарлалтын дэглэмээ чанд мөрдөж иргэн бүр хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. Хэрвээ ямар нэгэн сэжигтэй тохиолдол ажиглагдвал аймгийн Шуурхай штабын 70450119 тоот утсанд хандах аж.

 

Холбоотой мэдээ