Дадал суманд нисэх буудлын бүтээн байгуулалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-13 12:25:04
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэллээ.
Энэ талаар ИНЕГ-ын харьяа үйлдвэрийн газраас "Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ 2016 оноос Дадалын нисэх буудлыг шинэчлэн барих төлөвлөлтийг хийж ирсэн.
Энэ төлөвлөлт Их эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлүүн болдог нисэх онгоцны шинэ буудлыг барих хөрөнгө оруулалт өнгөрсөн онд шийдэгдэж улмаар 2020 оны намар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх байсан ч “Ковид-19” цар тахлаас шалтгаалан хойшлоод байв.
Өдгөө дэлхий даяар цар тахлын эсрэг вакцинжуулалт эхэлж, Ковидын дараах эдийн засгийн сэргэлт, аялал жуулчлалын эрчимтэй хөгжилд улс орнууд бэлтгэж эхлээд байна.
Тиймээс манай улс иргэний нисэх, аялал жуулчлалын салбарыг сэргээх, жуулчдын тоо урьд, урьдынхаас илүү өсөн нэмэгдэх хандлагатайг урьдчилан тооцоолж Хэнтий аймгийн Дадал сум дахь нисэх буудлын шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.
Бүтээн байгуулалтын ажлыг "Биг Монголиа билдинг" ХХК 2021-2022 оны хугацаанд хийж гүйцэтгэнэ" хэмээн мэдээллээ.
Холбоотой мэдээ