Эрүүл мэндийн салбарынхан дугаарын хязгаарлалтгүй зорчино
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд УОК-ын шуурхай хуралд эмч, ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж шийдвэр гаргуулсан байна. Эрүүл мэндийн салбарын ажилчид өнөөдрөөс замын хөдөлгөөнд хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй оролцох юм.