БНХАУ-аас ирэх ачаа тээврийн ханш нэмэгдсэн асуудлыг шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-13 15:04:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-аас тээвэрлэж буй тээврийн үнэ хөөрөгдөлтэй байгаа асуудлыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханд танилцуулж, үүрэг чиглэл авсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цахим хуудсандаа мэдээлжээ. 


Тодруулбал, өмнө нь 6000-7000 юанийн ханштай байсан тээврийн үнэ 25 000-35 000 болж огцом нэмэгдсэн, өнөөдөр ирж байгаа мэдээллээр, зарим тээврийн жолооч нар 26 сая төгрөгийн ханшаар тээвэр гүйцэтгэж, үнэ хөөрөгдөж байгаа тухай танилцуулсан байна. 


Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд, Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 12 дугаар сарын 14-ний 157 дугаар тушаалаар байгуулсан ажлын багийн ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай тохиолдолд ШӨХТГ-аас ажлын баг гарган Замын-Үүдэд томилон ажиллуулахаар болов. Мөн ЗТХЯ-нд галт тэрэгний давтамжийг нэмэх, тээврийг галт тэргээр хийлгэж эхлэх асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд холбогдох албаныханд өглөө.


Мөн жолооч нарын цахим сүлжээний бүлэгт гарсан "Замын-Үүд дотроо тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс буулгаж болохгүй" гэх яриа гаргасан жолоочид Зөрчлийн хэрэг нээхээр ажиллаж байгааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээлэлдээ тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ