Ажлын байрандаа дасгал хөдөлгөөн хийн хэвшиж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-04-13 17:32:53

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас "Ажлын байрны дасгал хэвшүүлэх" нэг сарын цахим аяныг өрнүүлээд байна. Энэ хүрээнд сумд болон аж ахуйн нэгж, байгууллагын хамт олныг цахим аянд нэгдэхийг хүсэж, уриалга гаргажээ.

Цахим аянд одоогоор Сагил, Тариалан, Тэс, Өмнөговь, Наранбулаг зэрэг сумын төрийн байгууллагын албан хаагчид хамрагдаж байгаа аж.

Харин аймгийн төвд Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар,  Боловсрол, соёл урлагийн газар,  Байгаль орчин, аялал жуулчлалын газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Статистикийн хэлтэс, Стандарт, хэмжилзүйн төв, Шүүхийн тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гаалийн газар зэрэг байгууллагын албан хаагчид ажлын байран дахь дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж хэвшиж байна.

Холбоотой мэдээ