Сурагчийн ширээ, сандлын стандартыг 9 дүгээр сарын 1-нээс мөрдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-06-16 12:46:42

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар хэлэлцэж баталсан Олон улсын "Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага" MNS стандартыг ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө.

“Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага"  MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал.Турших арга” MNS 6583:2016 стандартаар ЕБС-ийн сурагчийн ширээ болон сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоожээ.

Хүүхэд өөрийн биеийн өндөртөө тохиромжгүй сандал, ширээ хэрэглэснээс болж буруу суудаг. Ингэснээр биеийн галбир буруу хөгжих, зүрх уушигны ажиллагаа доголдож, тэсвэр багасах, нүдний хараа муудах, амархан ядрах зэрэг сөрөг нөлөөтэй аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ