Засгийн газар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн ачаа тээврийн тарифын бодлогыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-04-14 09:11:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан 8.00 цагт Төрийн ордонд эхэлж, 10 гаруй асуудал хэлэлцэж байна.


Тухайлбал хуралдаанаар Коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил,  "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг хэлэлцэж байна.


Мөн Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын талаар хэлэлцэж байгаа аж.


Холбоотой мэдээ