Азийн аваргын төлөө барилдах бөхчүүдийн оноолт гарлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-15 11:51:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотноо сонгомол, чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол барилдаанаар эхэлсэн бөгөөд маргааш эмэгтэйчүүдийн тэмцээн эхэлнэ.


Өнөөдөр эмэгтэйчүүдийн тэмцээний сугалаа, оноолт явагдлаа.


Эмэгтэй 50 кг-ын жинд 6 бөх зодоглоно. Нандинцэцэгийн Анударь эхлээд Энэтхэгийн  Seema Seema-тай таарсан. Дараагийн тойрогт  Казахстаны Валентина Ивановна Исламоватай барилдах юм.

 

53 кг 6 бөхтэй. Ганбаатарын Отгонжаргал  эхлээд Энэтхэгийн Винеү Винештэй барилдана. Дараа нь Тайванийн Meng Hsuan Hsien-тэй таарсан.

 

55 кг-д 4 бөх тойргоор барилдана. Мөнхболдын Дөлгөөн эхлээд Узбекистаны Мадина Усмонжоноватай, дараа нь Казахстаны Айша Уалишан, Өмнөд Солонгосын Hyungjoo Kim-той барилдах хуваарьтай.

 

57 кг 7 бөхтэй. Алтанцэцэгийн Батцэцэг эхний тойрогт Киргизийн Назира Марсбектэй, дараа нь Узбекистаны Севера Эшмуратова, Энэтхэгийн Anshu Anshu-тай таарсан.

 

59 кг-ын жинд 6 бөх барилдана. Баатаржавын Шоовдор эхний тойрогт Энэтхэгийн Сарита Саритатай таарчээ. Дараа нь түүнийг Казахстаны Диана Каюмоватай барилдана.

 

62 кг-д 7 бөх барилдана. Хүрэлхүүгийн Болортуяа Шри Ланкагийн Deepika Weerabahu-тай таарсан. Дараагийн тойрогт түүнийг Узбекистаны Rushana Abdirasulova хүлээж байна.

 

65 кг-д 6 бөх барилдана. Зоригтын Болортунгалаг Узбекистаны Ariukhan JUMABAEVA-тай барилдаад дараа нь БНСУ-ын Hanbit Lee-тэй таарлаа.

 

68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Энэтхэгийн Ниша Нишатай эхлээд барилдана. Дараа нь БНСУ-ын Eun Sun Jeong-тэй таарсан.

 

72 кг-д 4 бөх тойргоор барилдана. Энхбаярын Цэвэгмэд, Энэтхэгийн Дивя Какран, Казахстаны Жамила Бакбергонова, Өмнөд Солонгосын Sujin Park нартай өрсөлдөх юм.

 

76 кг 6 бөхтэй. Найгалсүрэнгийн Загардулам Киргизийн Aiperi Medet Kyzy, дараа нь Казахстаны Elmira Syzdykova-тай таарсан.

Холбоотой мэдээ