"УИД", "Ногоон хөгжил Үндэсний нэгдэл"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-15 18:57:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 40 ХК-ийн 1,277,818,051 төгрөгийн үнийн дүн бүхий 2.3 сая хувьцаа арилжив. Үүнээс 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID+12.02%) болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT+10.18%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол алт" (ERS-13.00%) болон "Махимпекс" ХК (MMX-6.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 107,314 нэгж эрхийг нийт 31.5 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 1.2 сая үнэт цаасыг 3.4 тэрбум төгрөгөөр арилжжээ. ТOP-20 индекс 0.62 хувиар өсөж, 34250.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,717,727,251,386 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ