Хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар болов

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-15 22:39:28

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 29 болсон. Үүнтэй холбогдуулж, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат МСҮТ-д байрлаж буй Шуурхай штабын байранд Эрсдэлийн үнэлгээ төлөвлөлтийн баг, Дэмжлэгийн багийн гишүүдийг байрлуулж, хүч нэмэгдүүлэн ажиллуулахаар боллоо.

Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон иргэдэд сумын Шуурхай штабаас төрийн албан хаагчид томилгоожуулан 24 цагаар хяналт тавин ажиллуулж байна. Үүнчлэн НЭ-ийн Халдвартын тасгийн орчныг тохижуулах, вакцинд хамрагдах иргэдийн судалгааг гарган ажиллахыг ЭМГ-ын даргад үүрэг болголоо.

Үүнчлэн цаг агаарын хүндрэлтэй холбогдуулан түлээний хүргэлтийг явуулж эхэллээ. Улаанбаатар хот руу хүнс тээвэрт явах тусгай автомашиныг өнөөдөртөө хязгаарлаад байна.

Цагдаагийн газраас Улаанбаатар хотоос болон халдвартай бүс нутгаас Хэнтий аймаг руу нэвтрэх баталгаат замын зураглалыг гаргаж, 4 цэгт түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах цэгийг тодорхойлсон маршрут зураглалыг Шуурхай штабаар хэлэлцүүллээ. 

Холбоотой мэдээ