Албан байгууллага, иргэдэд ариутгалын тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, амны хаалт хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-04-16 11:49:17

Хэнтий /МОНЦАМЭ/ Ковидгүй зуны төлөө уриалгыг дэмжин Хэнтий аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч хувийн зүгээс хандив өргөсөөр байна.

Хэрлэн сумын тавдугаар багаас сонгогдсон төлөөлөгч М.Ганхүлэг тус сумын таван багийн албан байгууллагууд, иргэдэд ариутгалын тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, амны хаалт хандивлаад байна. Тодруулбал, Оюуны шим өрхийн эмнэлэг, 5-р багийн төв, Соёлын төв, Хан Хэнтий цогцолбор сургууль, 5, 8 дугаар цэцэрлэг, баамын байр, орон сууцнуудад 10 ширхэг ариутгалын төхөөрөмж, хамгаалалтын хувцас хандивлажээ. Мөн 10000 ш амны хаалтыг иргэдэд хүргүүлэхээр багийн даргад хүлээлгэн өгсөн байна.

Иргэдээс шинжилгээ авах, хөл хориог сахиулах ажилд өрхийн эмнэлэг, болон Багийн төвийн ажилчид (хэсгийн ахлагч нар) тэргүүн шугаманд ажиллаж байна. Иймд эдгээр хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахад дэм болох зорилгоор Хэрлэн сумын хоёрдугаар багаас сонгогдсон төлөөлөгч Д.Амгаланбаатар хувиасаа зайнаас халуун хэмжигч 2 ширхэг, 2000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.


Холбоотой мэдээ