Хувьцаагаа худалдах гэсэн иргэдийн цуваа тасрахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-16 16:00:29

“Эрдэнэс таван толгой” ХК- ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдахыг зөвшөөрч хүсэлтээ өгч буй иргэдийн дараалал арилжааны банкуудаас тасрахгүй байна.

Сэлэнгэ аймгийн иргэд Төрийн болон Хаан, Хас банкуудад хүсэлтээ өгч байна. Төрийн банкны тухайд орон нутгийн 22 салбар нэгжүүдээрээ дамжуулан авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 16237 иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ өгчээ. Тус банкныхан оройн 22.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахын зэрэгцээ иргэдэд хүрч ажиллах үүднээс албан байгууллага, аж ахуйн нэгжээр явж мэдээлэл бүрдүүлбэрээ тараан ажиллаж байгаа аж.

Харин ХААН банкы хувьд мөн л хөдөөгийн 22 салбар нэгжээрээ дамжуулан иргэдийн хүсэлт авч байна. Тус банкинд өнөөдрийн байдлаар 10500 гаруй иргэн ханджээ. ХАС банкны Сэлэнгэ салбарт өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн хандаж хүсэлтээ өгөөд байгаа аж. Энэхүү ажил үргэлжилж байгаа учраас иргэдийн хүсэлтийг банкууд хэвийн авч байна хэмээн харилцааны ахлах менежерүүд нь мэдээллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ