Хонконгт 30-аас доош насны хүмүүсийг вакцинжуулж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДХОНКОНГ. /CNN/. “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах 16-30 насны оршин суугчдын хүсэлтийг энэ сарын 23-наас авч эхэлнэ гэж Хонконгийн Засгийн газар пүрэв гарагт мэдэгджээ.
Хонконгийн “RTHK” сувгийн мэдээлснээр, 16, 17 настай иргэд
“BioNTech”-ийн вакциныг
хийлгэх боломжтой бол “Sinovac”-ийн вакциныг 18-аас дээш насны хүмүүст тарьж байгаа ажээ. Мөн 18-аас доош
насны оршин суугчдын хувьд эцэг эхийн зөвшөөрлөө авчрах шаардлагатай байна.
“Вакцин хийлгэх
насны хязгаарыг бууруулснаар 1.08 сая хүн вакцин хийлгэх боломжтой болж байгаа
бөгөөд ингэснээр дархлаажуулалтын хөтөлбөр хотын хүн амын 88 хувийг хамрах юм”
гэж Засгийн газрын төлөөлөгч Патрик Нип “RTHK” сувагт мэдээлжээ.
Үүнээс гадна “BioNTech”-ийн вакциныг хийж буй вакцинжуулалтын
төвүүд ирэх есдүгээр сарын сүүлээр үйл ажиллагаагаа зогсооно гэдгийг тэрбээр мэдэгдсэн
байна. Иймээс уг вакциныг хийлгэх хүсэлтэй хүмүүс эхний тунгаа наймдугаар сарын
эцэс гэхэд хийлгэх шаардлагатай ажээ.
Хонконгийн
Засгийн газрын статистик мэдээллээр, лхагва гаргийн оройн байдлаар 318 700
орчим хүнийг бүрэн вакцинжуулсан байна.