Архангай аймагт сүүлийн 24 цагт 8 тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-18 11:49:13

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 369 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 8 тохиолдол бүртгэгдлээ. Үүнд: 

- Эрдэнэбулган - 2

- Эрдэнэмандалд - 6 байна. 

Ингээд Архангай аймагт коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 249 боллоо. Үүнд:  

2020 онд:  Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:  Эрдэнэбулган – 150 тохиолдол

Хайрхан – 28 тохиолдол 

Эрдэнэмандал – 54 тохиолдол

Чулуут – 13 тохиолдол

Ихтамирт – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Аймгийн хэмжээнд нийт 119 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Ойрын хавьтлын 1958, тусгаарлах байранд 81, гэрийн тусгаарлалтад 823 иргэн байна.


Нийт коронавируст халдварын батлагдсан 249 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн өндөр 83 нас, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 4.6 байна. Батлагдсан тохиолдлуудын 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал 48.5, байгууллага хамт олны хавьтал 12.3 хувь байна.

Холбоотой мэдээ