Хорин саяын супер азтан тодорсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-04-19 10:34:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт боллоо. Энэ удаагийн тохиролд энэ оны 3 дугаар сарын 1-31-ний хооронд худалдаа хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30.3 сая баримт  хамрагдав. Тохирлоор:

  • 3 сая төгрөгийн 1
  • 1,5 сая төгрөгийн 34
  • 500  мянган төгрөгийн 287
  • 100 мянган төгрөгийн 2821
  • 30 мянган төгрөгийн  27421 баримт тохиролд таарч азтан боллоо.

20 сая төгрөгийн супер азтан тодроогүй ба сугалааны дугаар 76762381 байсан юм.


Холбоотой мэдээ