Буриадад "Гам-ковид-вак" вакциныг хэрэглэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-04-19 16:30:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад өчигдрийн байдлаар "COVID-19" халдварын батлагдсан тохиолдол 36 хүнээр нэмэгджээ. Эмнэлгээс 39 хүн гарч, 3 хүн нас баржээ.


4 дүгээр сарын 15-ны байдлаар, 40 мянган хүн вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн байна. 

Хамгийн сүүлд тус улс "Спутник-V" вакцинаас 17 мянган тунг хүлээн аваад байна. Одоо "Спутник-V" вакцины бас нэг төрөл болох "Гам-ковид-вак" вакциныг шинээр хүлээн авч тарьж эхэлжээ. Тус улс энэ оны 6 дугаар сарын эхэн гэхэд нийт хүн амын 40 хувийг, 8 дугаар сар гэхэд 60 хувийг вакцинд бүрэн хамруулахаар төлөвлөсөн юм. 

Буриад улсад иргэд амны хаалт зүүж халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаагаас төрийн бүх байгууллага, сургууль, цэцэрлэг, боловсролын салбарын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. 



Холбоотой мэдээ