"Монноос", "Мон-Ит Булигаар"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-20 18:37:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 48 ХК-ийн  2,192,917,738.20 төгрөгийн үнийн дүн бүхий 1.8 сая хувьцаа арилжив. Үүнээс 21 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 25 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монноос" (MNS+15.00%) болон "Мон-Ит Булигаар" ХК (MBG+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" (TAV-15.00%) болон "Монгол алт" ХК (ERS-14.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 298,718 нэгж эрхийг нийт 124.2 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 48,690 үнэт цаасыг 100 сая төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 1.87 хувиар өсөж, 37473.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,748,727,171,369.58 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ