Аймгийн ихэнх суманд цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-04-21 12:51:14

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө аймгийн ихэнх нутгаар цас оржээ.  

“Одоогоор Түргэнд 20 см, Улаангом, Хяргаст 8 см, Малчинд 6 см, Баруунтуруунд 5 см, Зүүнговь, Өмнөговьд 4 см, Сагил, Цагаанхайрханд 3 см, Өндөрхангай, Зүүнхангайд 1 см зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Зүүн талын сумдаар өнөөдөртөө цас үргэлжлэн орно.

Ховд, Завхан, Баруунтуруун суманд цас огт ороогүй бол Наранбулаг, Тэс, Өлгий суманд 00 мм цас орсон. Энэ сарын 20-ны өдөр аймгийн ихэнх нутгаар салхины хурд 7-14 м/с хүрч ширүүссэн” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн санитек инженер Э.Сувдаа мэдээллээ.

 

Холбоотой мэдээ