Зөөврийн ШТС байгуулна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-04-21 19:22:06

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын баруун, зүүн захад зөөврийн шатахуун түгээгүүрийн станц байгуулахаар нөхцөл боломжийг судалж байна гэж Онцгой комиссоос мэдээлэв.

Учир нь хатуу хөл хорио тогтоосон энэ үед малчдад худгийн насосоо ажиллуулах шатахуун, хүнсний хэрэгцээгээ хангахын тулд аймгийн төв рүү зорчих шаардлага үүсэж байгааг ийнхүү зохицуулахаар болсон байна. 

Түүнчлэн иргэдэд хүрэх үйлчилгээг сайжруулах үүднээс 7058-4647.mn сайтыг өнөөдрөөс ажиллуулж эхэлжээ. Энэхүү сайтаас иргэд өөрийнхөө санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг харах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, хяналтын постууд, аймаг, сумдын Онцгой комиссууд нэг сүлжээнд холбогдон ажиллаж эхэлснээр ард иргэдийн санал хүсэлтийг цаг алдалгүй шийдэх, иргэд хяналт тавих боломж бүрдэж байна. Сайтын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Онцгой комисс маргаашийн мэдээллийн цагаараа олон нийтэд хүргэнэ гэлээ.

Холбоотой мэдээ