“ASEAN”-ы уулзалтад Мьянмарын хунтын удирдагч оролцоно

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-22 17:31:37

НЕЙПИДО. /Kyodo/. Мьянмарын цэргийн хунтын удирдагч, генерал Мин Аун Хлаин Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /ASEAN/ дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж Мьянмарын цэргийнхэн мэдэгджээ.


Индонезийн нийслэл Жакарта хотноо болох энэхүү уулзалтын үеэр Мьянмарт үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцэх бөгөөд тус улсад хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш “ASEAN”-ы удирдагчид анх удаа уулзах гэж буй нь энэ юм.


“Мин Аун Хлаин дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцоно” гэж Мьянмарын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Зау Мин Тун “Kyodo” агентлагт мэдээлжээ. Гэвч үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.


ASEAN”-ы бүрэлдэхүүнд Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам багтдаг билээ. 

Холбоотой мэдээ