Говь-Алтай аймагт коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-24 18:29:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд коронавирусний халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ.

Тодруулбал, өнөө өглөө халуурсан шинж тэмдэгтэй иргэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсаны дагуу түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан байна. Одоогоор эерэг гарсан нэг тохиолдлын үнэрлэх, амтлах мэдрэмжид өөрчлөлт орсон байна. Нарийвчилсан  PCR шинжилгээг ХӨСҮТ-д илгээгээд байгаа ажээ. 

Үүнтэй холбоотойгоор энэ сарын 24-25-ныг хүртэл аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоож 0 зогсолт хийж байгаа тухай тус Аймгийн онцгой комиссоос мэдээлэв. Мөн: "Одоогоор бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтал, явсан маршрутыг гаргаж байна. Эдгээр мэдээллийг тодорхой гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ. 


Холбоотой мэдээ