Хүнс, эм хангамж, цэвэр ус, түлшний хүргэлтийг нэгдсэн журмаар тусгайлан хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-25 15:05:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хөдөлгөөнийг бүрэн хязгаарлан энэ сарын 27-ны 18.00 цаг хүртэл тэг зогсолт хийсэн. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэх, түгээх зорилгоор аймгийн Онцгой комиссоос ард иргэдэд хүнс, эм хангамж, цэвэр ус, түлшний хүргэлтийг нэгдсэн журмаар тусгайлан хийнэ гэдгийг мэдэгдлээ.

Одоогоор Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй зарим эм ханган нийлүүлэх байгууллагууд хүргэлтийн үйлчилгээ хийж эхлээд байгаа аж. Тиймээс иргэдийг явган болон автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Хөл хорио тогтоосноор коронавирусний халдварын эрсдэлийг бууруулж, өвчлөлийг хумих чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн албадаас мэдээлэв.


Холбоотой мэдээ