“Мангирт” багийн бүх иргэнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-25 16:40:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос аймгийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалд тохируулан шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ч үүднээс сүүлийн үед халдвар нэмэгдэж, эрсдэл өндөр байгаа Зүүнбүрэн сумын Мангирт3 дугаар багийн бүх иргэнээс шинжилгээ авах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Тус багт 329 иргэн шинжилгээнд хамрагдахаас 14.00 цагийн байдлаар Мангирт багийн 288 иргэн шинжилгээнд хамрагдаад байгаа аж.  

Тус оношилгооны баг 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд “Мангирт” багийн 12-аас дээш насны иргэн бүрээс ковидын халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Шинжилгээний багийг аймгийн Онцгой комиссын гишүүн, Засаг даргын орлогч Ж.Сайнцог ахлан ажиллаж байна.  

  

 

Холбоотой мэдээ