Сумын онцгой комисст чацарганы шүүс хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-04-26 13:35:46

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Хархираа багийн Засаг дарга бөгөөд сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантөмөр гэр бүлийнхээ хамтаар сумынхаа Онцгой комисст өөрсдийн үйлдвэрлэсэн 50 ширхэг чацарганы шүүсийг хандивласан байна.

Цар тахлын эрсдэлтэй энэ хүнд үед сумын Онцгой комисст тусламж үзүүлсэнд Тариалан сумын удирдлагууд талархал илэрхийллээ. Чацарганы шүүсийг Хархираа багийн постод 20, сумын төвийн постод 30 ширхэгийг хуваарилан хүргүүлжээ. 

Хархираа багийн Засаг дарга Ч.Гантөмөр нь гэр бүлээрээ газар тариалан эрхэлдэг бөгөөд ялангуяа чацарганы цэвэр тос, жүүс, шүүс зэрэг бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэж орон нутгийнхаа зах зээлд нийлүүлдэг байна. 

Холбоотой мэдээ