Баруунтуруун сумын удирдлага Зүүнтуруун багт ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын Засаг
дарга С.Удаанжаргал албаны хүмүүсийн хамт өнгөрсөн амралтын
өдрүүдэд Зүүнтуруун багт ажиллаж, малчид, тариаланчдын аж байдалтай танилцсан байна.
Зүүнтуруун багийн
малчид цаг агаар тогтуун сайхан хаваржиж байгаа
бол тариаланчдын хувьд хаврын тариалалтдаа бэлдээд зав чөлөө хомс байгаа аж.
Тус багт Өндөрхангай сумын цөөн өрх отроор хаваржиж
байгаа бөгөөд тухайн малчдын хотонд Сумын онцгой комиссын анхааруулгыг чанга
яригчаар хүргэсэн байна. Тухайлбал 20 гаруй малчин өрхийн
гадна түр зогсож, малчид хоорондоо зай барьсан уулзалт хийхдээ
халдвар
хамгааллын дэглэм хэрхэн
сахиж байгаатай танилцсан байна. Мөн малчин өрхүүд хоорондоо хэт
ойр бууж, мал нийлснээс малаа ялгах зэргээр бусадтай хавьтал болох
эрсдэл байгаа тул тодорхой зайтай буух
талаар анхааруулжээ.
Тэрчлэн малчдын дунд ажиллаж байгаа Өндөрхангай сумын постод үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчидтай уулзан, хариуцлагатай байхыг анхааруулжээ.
Зүүнтуруун
багийн малчдын
хувьд сайшаалтай
нь малын
бэлчээрт амны хаалт зүүж, зарим өрхийн малчид нь баг
зүүн коронавирусний халдвараас сэргийлж байгаа
аж. Мөн нэгнийдээ орж гарахгүй, утсаар харилцаж байгаагаа хэлжээ.
Цаашид Зүүнтуруун, Хар цагаан усны тасгийн төв орчимд иргэд дэглэм барих нь дутмаг байгаа тул халдвар хамгааллын дэглэм сайтар барих хэрэгтэй байгаа аж. Иймээс тус багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, сумын хурлын төрөөлөгч нар хөдөлгөөнт эргүүл хийж ажиллахаар болрв.
Тус сумтай зэргэлдээ оршдог Өндөрхангай суманд коронавирусний халдвар илэрч, одоогоор 10 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.