Ачаа тээврийн 3 жолоочийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-04-26 20:13:31

Увс /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос энэ сарын 25-26-нд шилжих шөнө Зүүнхангай сумын Далантүрүү постоор нэвтэрсэн ачаа тээврийн жолооч 4 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 3 иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсан байна. Иймд сэжигтэй тохиолдлоор бүртгэн Цагдаагийн газрын хамгаалалтад авч Улаангомд ирээд байна. Тухайн иргэдийн шинжилгээний сорьцыг  өнөөдөртөө PCR-аар баталгаажуулах аж.

“Эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэн бүр ухамсартай байж, дэглэмээ сахицгаая. Халдварын нууц үе гэж байдаг тул тайвширч алгуурлалгүй хамтдаа хичээцгээе” хэмээн аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа. 

Холбоотой мэдээ