Найман газрын архив бичиг хэргийн ажилтан амжилттай шалгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-18 01:44:46

Завхан аймагт архив, бичиг хэргийн ажилтанд тэргүүлэх зэрэг олгох шалгалт боллоо.

Шалгалтанд  36 архив бичиг хэргийн ажилтнууд орж  таван сумын ЗДТГазар, Идэр сумын бүрэн дунд сургууль, Доной нисэх буудал, Онцгой байдлын газар нийт найман газрын архив, бичиг хэргийн ажилтнууд амжилттай дүн үзүүлсэн байна.

Монгол Улсын Архивын тухай хуулийн 11.1.3 дахь заалт, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 15/41/25 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”, Архивын ерөнхий газрын даргын 2015 оны А/50 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд олгох мэргэшлийн тэргүүлэх, зөвлөх зэргийн шалгалтын журмын дагуу тус шалгалтыг авчээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ