Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
Малчид иргэд, тээвэрчдийн
анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч цас ихтэй байгаа Хангай, Хөвсгөлийн
уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй
байхыг анхааруулж байна.
2021 оны 4 дүгээр сарын
29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар
солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх
голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад
нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр,
нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, Их Нууруудын
хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 9-14
хэм дулаан байна.
Багануур орчмоор:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд
7-12 метр. 6-8 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Салхи баруун хойноос
секундэд 7-12 метр. 6-8 хэм дулаан байна.
2021 оны 4 сарын 30-наас
5 сарын 04 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ
сарын 30-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур
тунадас, 5-р сарын 01-нд баруун болон төвийн
аймгуудын нутгийн хойд хэсгээр 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх
нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд ихэнх нутгаар бороо, нойтон
цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 30-нд Алтайн салбар уулс, говь, талын
нутгаар, 1-нд нутгийн зарим газраар, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын
нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хугацааны эхээр нутгийн баруун хагаст дулаарч, Хэнтийн уулархаг нутаг, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө
5-10 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан
голын эх, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан,
өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор орчим болон говийн бүс нутгийн баруун
хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм,
өдөртөө 13-18 хэм дулаан байна. 5 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд
ихэнх нутгаар хүйтэрнэ.