Үндэсний шигшээ багт 270 тамирчин, дасгалжуулагч харьяалагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-29 09:18:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын улсын хороо /БТСУХ/-ноос Үндэсний шигшээ багийг 2016 оноос хойш шат дараалалтай өргөжүүлж, 2020 онд гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөгийн төрлийг нэмсэн юм.


Улмаар олимпын 15, паралимпын 7 төрлийн нийт 270 тамирчин, дасгалжуулагч ҮШБ-т орж бэлтгэл сургуулилтаа хийж байна.



Ташрамд дуулгахад, Монгол Улсад 2020 оны тооллогоор өмчийн бүх хэлбэрийн 686880 метр.кв талбай бүхий 1068 спортын заал, 3 360 288 метр.кв талбай бүхий 852 спортын гадаа талбай үйл ажиллагаа явуулж байна.



Холбоотой мэдээ