Хөвсгөлд хоёр удаа газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-29 11:59:32

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2 удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тодруулбал,  тус аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт энэ сарын 28-ны өдрийн 19 цаг 26 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн Ханх сумын Хороо багийн Долоон-Уул гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т  4 дүгээр сарын 29-ний өдрийн 04 цаг 14 минутад 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  Энэ үеэр иргэдэд иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй  байна.

 

Холбоотой мэдээ