Эмчлүүлэгчдийн 90 шахам хувь нь эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-02 12:52:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт коронавирусний халдварын батлагдсан 85 тохиолдол бүртгэгдсэнээс 83 иргэн бүрэн эмчлүүлж эмнэлгээс гарчээ.

Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавирусний шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд Тусгаарлах эмнэлэгт хоёр иргэн хэвтэн эмчлүүлж байна. 

Мөн хугацаанд 146 иргэнд түргэвчилсэн сорил тавьж хариу бүгд сөрөг гарсан бол дархлаажуулалтын хоёр цэгт 1520 хүн  давтан тун вакцинд хамрагдаад байгаа юм. 

Холбоотой мэдээ