"РИО-2016" Олимпод Орхоны тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-20 09:20:30
oyuka_hu@yahoo.com

"РИО-2016" Олимпийн их наадамд усан сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах төрөлд Орхон аймгийн 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Есүй оролцоно. Тэрээр өдгөө 16 настай юм. Уг төрөлд Монгол Улсаас хоёр тамирчин оролцох юм.

Б.Есүй уг спортоор 10 жил хичээллэж байгаа ажээ. Тэрээр Азийн наадам, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцжээ. Өнгөрсөн онд Сингапурт болсон Олон Улсын өврөөр даллах 50 метрийн төрөлд Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон байна. Харин саяхан болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 100 метрийн араар даллах төрөлд спортын мастерын болзол хангажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ