Орос, Монголын хил орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2021-05-03 17:48:32

МОСКВА. /TASS/. Даваа гарагт Орос, Монголын хил орчимд 5.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө гэж Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төв мэдээлэв.


Тус төвөөс мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын Эрхүү мужийн Ангар хотоос /225 мянга орчим хүн амтай/ баруун өмнө зүгт 269 км, Монгол Улсын Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Турт боомтоос /2100/ баруун өмнө зүгт 23 км-ийн зайтай газар 10 км-ийн гүнд байсан байна.


Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн, бэртэж гэмтсэн талаар мэдээ байхгүй байна.


ОХУ-ын Онцгой байдлын яамны Эрхүү мужийг хариуцсан газрын хэвлэлийн албанаас мэдээлснээр, "тус мужийн хэд хэдэн хотын оршин суугчдад газар хөдлөлт мэдрэгджээ".


 


Холбоотой мэдээ